Tuesday, April 30, 2013

Karei Naru Ichizoku киног үзээд дараах гурван зүйлд асар эргэлзэв


Японы нөлөө бүхий баян, сүрхий гэр бүлийн тухай энэ киног үзээд зохиол л бол зохиол шдээ гэж бодсон хэдий ч нэг л сонин. Яаж ч бодоод ойлгомжгүй 3 зүйл гарав.

Эхнийх нь гэрийн эзний нууц амраг бүсгүй. Энэ бүсгүй энэ гэр бүлийн гишүүн биш хэрнээ эхнэрээс нь илүү эрх мэдэлтэй, хүүхдүүдийг нь хэнтэй гэрлэхийг нь хүртэл зааж зохицуулаал. Гэрийн эзэн ч гэсэн тэрийг нь бүр хүлээн зөвшөөрчихсөн этр. Эр хүн яаж хадуурахаараа гэр бүлийнхээ бүх асуудлыг нууц амрагаараа шийдүүлээд байдаг болчихдогийм болаа?

Хоёр дахь нь эхнэр. Хүлцэнгүй хүлцэнгүй гэхэд арай дэнүү хүлцэнгүй. Язгууртан гаралтай энэ эмэгтэй яахаараа нөхрийнхөө араар тавилтыг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй, нууц амрагийнх нь өөдөөс юу ч хэлж чадахгүй амаа таглуулаад зүгээр яваад байдаг байнаа? Би байсан бол аль хэдийн салчихсан, угаасаа саллаа гээд хохироод сүйд болох юм бараг байхгүйм чинь

Гурав дахь нь гэрийн эзэн. Өөрийнхөө банкийг авч үлдэхийн тулд төрсөн хүүгээ, төмрийнх нь үйлдвэртэй, хадам аавтай нь хамт золиослодог. Яаж ч бодсон төрсөн хүү нь банкнаас илүү үнэ цэнэтэй л баймаар. Гэтэл үгүй юмаа.

No comments: